Хөдөлгөөний дутагдлаас сэргийлье!

Хөдөлгөөн дутагдсанаас болж ясны үе шохойжих нь нас өндөр хүмүүст тохиолддог байсан бол одоо залуужиж байна.Ажлын маань 32 той бүсгүй толгойгоо тонгойлгож болохгүй байхаар нь үзүүлтэл хүзүүний үе нь шохойжсон байсан байна.Бид нар өдрийн турш компьютерээ шагайж суусаар байтал нэг л мэдэхэд хэдэн цагаар суусан байдаг.Ажлаа тараад фитнест явья гэхээр заримдаа ажил ихтэйгээс, ихэнхдээ үр хүүхэд рүүгээ яарсаар "амжихгүй" л байдаг. Тэгээд нэг дасгал орууллаа.Өөрөө хийж туршаад үнэхээр дажгүй гэдгийг нь мэдлээ, үдээс өмнө 11 цагт, үдээс хойш 16 цагт нэг хийгээд байвал тун давгүй юм байна шүү.Гол нь сэтгэлээсээ, гар хөлөө сайн сунгаад татаад хийвэл халуун оргиод,нуг нуг дугараад сайхан байна лээ.Эрүүл байх эрхэм жаргал тул оролдоод нэг үзээрэй.

1 comments:

Блогчин охин said...

ppt -ээр байгаа тул авахыг хүссэн хүмүүс байвал мэйл хаягаа үлдээгээрэй, явуулья.Автоматаар секундээ тааруулаад явдаг болохоор дагаад хийхэд яг тохирч байна лээ ;)

Блогчин охин - Designed by Posicionamiento Web | Bloggerized by GosuBlogger