Шинэ он айсуй


Шинэ жил нээрээ их гоё баяр шүү,Мандрин алимны үнэр хүүхэд насны шинэ жилийг санагдуулна.Шинэ жилийн баяр байгаа болохоор, он солигдох зааг гэж бий болохоор бид өнгөрсөн жилүүдээ цэнэж эргэцүүлж бодох завшаан тохиодог юмуу.
Шинэ жилүүд ээлжилсээр.. Байгууллагын шинэ жил үнэхээр сайхан болсон, сайхан байсан болоод ч тэрүү их хурдан дуусчих шиг л болсон.Хурдан дуусахыг нь бодохоор хүүхнүүд энэ хэдхэн цагийн арга хэмжээнд ямар их мөнгө цаг зарцуулна вэ. Даашинз, туфль, цүнх, үс засалт% нүүр будалт, хумс хуруу бас дээрээс нь зүүлт чимэг гээд л... Тэгээд л нэг гоё зурагнууд л үлдэх юм даа. Айлын том юм болохоор харин өмссөн даашинзуудаа хий дэмий хадгалахгүй бас ч гэж охин дүүдээ өмсгөөд хэргийг нь гаргаж эхлээд байгаа. Дээрээ ах эгчтэй хүмүүс ч үнэхээр азтай шүү. Манай охин дүү бол бүгдийг нь эгнүүлж тавьж байгаад л аль дуртайгаа өмсөж байхад би харин энэ жил ямар загварын өнгийн даашинз өмсөнөө гэж толгойгоо жаал гашилгана.
Гэхдээ дүү нартай байх ч бас сайхан шүү.Дэм дэмэндээ дээс эрчиндээ сайхан л байдаг юм.Ялангуяа дүү нар том болоод биеэ даагаад ирэхээр.Хааяа нэг инээлдэж уулзаад л.
За ингээд маргааш шинэ он гарахнээ. Тэгээд 2-нд хүүгийн,3-нд охины төрсөн өдрүүд болно. Миний хувьд жилийн хамгийн ачаалалтай үе бол шинэ жилийн үеүүд. Баяр дуусахгүйээ...

2 comments:

Anonymous said...

за тийм шүү, баяр дуусахгүй, одоо үргэлжлээд л охины төрсөн өдөр, найзын төрсөн өдөр, дүүгийн төрсөн өдөр, валентины өнгөрсөн өдөр, цагаан сар, ахын төрсөн өдөр, миний төрсөн өдөр, хүүхдийн баярын өдөр, наадмын баярын өдөр, ээжийн төрсөн өдөр, хайр сэтгэл эхэлсэний баярын өдөр, нөхөрийн төрсөн өдөр, талархалын баярын өдөр, хуримын ойн өдөр...гээд л үргэлжилнэ дээ. энд зарим нэг хувийн болон хувьсгалын ойн баярын өдөрүүд орсонгүй.

Anonymous said...

хаха нууууль баяр, харин нээрээ хайрттайгаа танилцсан ойн баяраа ер нь тэмдэглэдэггүй юм байна шүү:(
одоо уг нь 13 жилийн ой хийх юм байна шүү

Блогчин охин - Designed by Posicionamiento Web | Bloggerized by GosuBlogger